Их Британи: Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдэд бэлгийн дур хүсэл бууруулах химийн арга хэрэглэнэ
Анд нөхдийн мэдээ
2025-05-23
Их Британи улс бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд химийн аргаар кастраци хийх буюу бэлгийн дур хүслийн эсрэг эмийн эмчилгээ хийх төлөвлөгөөг хэлэлцэж байгаа тухай ABC агентлаг мэдээлэв. Мэдээнд дурдсанаар, Хууль зүйн яам химийн аргаар кастраци хийх ажлыг 20 хорих ангид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийгээ улсын хэмжээнд өргөжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг бууруулах, хорих ангиудын хэт ачааллыг багасгах арга хэмжээний нэг хэсэг юм. Яамны сайд энэхүү ажлыг гэмт хэргийн бусад шалтгаануудад чиглэсэн сэтгэл зүйн арга хэмжээний хамт хийх ёстой гэдгийг дурдаад "Заавал хийх шаардлагатай эсэхийг судалж байна" гэжээ. Улмаар химийн аргаар кастраци хийснээр дахин гэмт хэрэг гарах эрсдлийг 60 хүртэл хувиар бууруулна гэсэн судалгааг танилцууллаа. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгсдэд ийм аргаар кастраци хийх бодлогыг АНУ-ын хэд хэдэн мужид хуулийн дагуу хэрэгжүүлдэг. АНУ-ын зарим мужид тэнсэн суллах нөхцөл болгон ийм арга хэмжээ авдаг бол Польшид мөн энэ аргыг хэрэглэдэг. Харин Герман, Дани улсад энэ нь сайн дурын үндсэн дээр тулгуурладаг бол Молдав улсад нэг жил орчим хэрэгжүүлээд хүний эрхийн зөрчилтэй холбоотой маргааны улмаас цуцалсан байна. Гэхдээ энэ арга бэлгийн дур хүслийг бууруулж болох ч түрэмгийлэл, дайсагнал, үзэн ядалтыг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг зарим эрдэмтэн анхааруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.